“Галын аюулгүй байдлын тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбогдуулан хууль сурталчилах арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газрын даргын  баталсан “Галын аюулгүй байдлын тухай хууль” сурталчлах өдөрлөг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу “Галын аюулгүй байдлын тухай хууль”, Онцгой байдлын газрын үйл ажиллагааг ард иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөр гарган 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Бор-Өндөр суманд зохион байгууллаа.
​        Өдөрлөгөөр ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг өргөн хүрээгээр хамруулахыг зорьж сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга нарыг татан оролцуулж ажиллалаа.