Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, офицер бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, удирдахуйн мэдлэг олгох зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 9,10-ны өдрүүдэд Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжүүлэлтээр Онцгой байдлын газрын 25 офицер бүрэлдэхүүнд "Гамшгийн удирдлагын"-ын чиглэлээр чадавхижуулах ахисан түвшний сургалт зохион байгууллаа. Мөн сургалтанд оролцогчдын дунд аврах ажиллагаа, буухиа, олс таталт гэсэн 3 төрлийн тэмцээн зохион явуулж түрүүлсэн, удаалсан, гутгаар байранд шалгарсан багуудыг ДЗОУБайгууллагын Ховд хөгжлийн хөтөлбөрийн гарын бэлгээр шагнаж урамшууллаа.