2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар иргэдэд сурталчлан хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгө, барилга байгууламжийг гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор Ховд аймгийн Онцгой байдлын газар 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөгийг Хөгжимт драмын театрын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үер Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар танилцуулга уншиж, гарын авлага тараалаа. Мөн Онцгой байдлын газрын салбар, нэгжүүдийн үйл ажиллагаа, Онцгой байдлын албаны автомашин, техник, тоног төхөөрөмжийг дэлгэн байршуулан олон нийтэд сурталчилж ажиллалаа.