Галын аюлгүй байдлын тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00-16.00 цагт Дэмид жанжины талбайд хууль сурталчилах өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа. Засаг даргын тамгын газрын дарга Б.Лхагвасүрэн өдөрлөгийн үйл ажиллагааг нээж үг хэллээ.

            Өдөрлөгийн хүрээнд иргэдийн дунд “АХА” танин мэдэхүйн уралдаант тэмцээн зохион байгуулж, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 850 ширхэгийг тарааж "Галын аюулгүй байдлын тухай хууль"-иар бэлтгэсэн танилцуулга,  галын аюулаас урьдчилан сэргийлэх шторк сэрэмжлүүлгийг төв талбайн LED зурагтаар  танилцуулж, автомашин, техник, аврах багаж хэрэгслийг дэлгэн танилцуулах ажлуудыг зохион байгууллаа.