Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан хууль сурталчлах өдөрлөгт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-ын Толгойт орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр Галын аюулгүй байдлын тухай хуулийн хураангуй эмхтгэл, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага, санамж, тараах материал 1500 ширхэгийг тараан ажиллалаа.