2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан Өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж  байгууллагын 130 хүн, нийгмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагчид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хууль сурталчлах өдөрлөгийг “Тусгаар тогтнолын талбайд” 11.00–16.00 цагийн хооронд явуулав. Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьлчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхэгийг тээврийн хэрэгсэлийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүнийг хамруулан ажиллалаа.