Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Люксембургийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхыг сайжруулах нь” төслийн 2015 оны үйл ажиллагааны     төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах тухай хууль, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр МОН13/301 төслийн үндсэн зорилго, зорилттой уялдуулан “Хөдөө орон нутагт гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас хамгаалах сайн дурын иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын  2,3-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд “Сайн дурын иргэд”-ийг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтааар нийт 50 сайн дурын иргэнийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, чадавхыг сайжруулах зорилгооор ой хээрийн түймрийн гаралтыг бууруулах, эмнэлгийн анхны тусламж, гэмтлийн суурь тусламж зэрэг сэдвүүдээр онол дадлага хослуулсан 2 өдрийн нийт 16 цагийн сургалтыг иргэдийн оролцоонд тулгуурлан явууллаа. Сургалтын багынхан 11 дүгээр сарын 5,6-ны өдрүүдэд тус сургалтыг Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулахаар төлөвлөөд байна.    

                                                                                                           Нийтэлсэн: ОБ-ын дэслэгч Н.Дарьсүрэн