Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарын бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2015.01.20-ны өдөр баталсан “Сумдад явуулах гамшгаас хамгаалах сургуулийн бодлого төлөвлөгөө”-ний дагуу Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Ё.Пүрэвсүрэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Л.Бямбасүрэн, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч П.Одонтуяа, Эрэн хайх аврах салбарын эмнэлэгийн зааварлагч онцгой байдлын дэд ахлагч Отгонбаяр, Аврах гал унтраах 27 дугаар ангийн жолооч, онцгой байдлын ахлах ахлагч З.Бямбадорж,аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн үндэсний сургагч багш Х.Рагчаа, мэргэжилтэн үндэсний сургагч багш М.Даваадулам, ДЗОУБ-ын ХОНХХ-ын мэргэжилтэн үндэсний сургагч багш Б.Гантөмөр, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын халдвартын их эмч Р.Намсрайжав, Орон нутгийн ЛХА телевизийн зураглаач С.Гантөмөр, нэвтрүүлэгч Б.Дэлгэрмаанарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрийг хүртэл 2 өдрийн хугацаанд Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Тураг багийн Соёлын төвд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж ажиллав.

Мэдээг түгээх: