Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Улаанбаатар цэвэр агаар төслийн  сургалтын багтай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхимд “Ашиглалтын үеийн аюулгүй байдал” сэдэвт танхимын сургалтыг  зохион байгуулж, Сэлэнгэ констракшин ХХК-ний “Хас өлзий” зуух ашиглаж байгаа гэрт амьдардаг айл 1, Рояаль өүшн ХХК-ний “Дөл” зуух ашигладаг байшинд амьдардаг айл 1-ийг сонгон дадлага сургуулийг явуулав.