Монгол Улсын Засгийн газраас 2013 онд батлан гаргасан  “Олон нийтэд оролцоонд тулгуурласан Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хүрээнд ДЗМОУБ-ын Хэнтий ОНХХ, Бор-Өндөр-2 ОНХХ,  ОБГ-тай хамтран гаргасан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах  сургалт”-ын удирдамжийн дагуу ОБГ-ын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Батсайхан, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Алтантуяа, Зооноз өвчин судлалын төвийн эмч Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй аймгийн сургагч багш нар 2014 оны 03 дугаар сарын 14-15 нд Батширээт, 03 дугаар сарын 16-17 нд Биндэр, 03 дугаар сарын 18-19-нд Баян-Адрага, 03 дугаар сарын 20-21 нд Баян-Овоо суманд удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, төрийн  албан хаагчид, ажилтан,  малчид  иргэдийн төлөөлөл нийт 263 иргэнд  Гамшиг, Аюулт үзэгдэл, Эмзэг байдал, Гамшгийн эрсдлийг  бууруулах нь, Гамшиг хөгжлийн дайсан,  Орон нутагт суурилсан эрсдлийн үнэлгээ гэсэн сэдвээр  48 цагийн сургалтыг зохион байгууллаа.