Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газар, ДЗМОУБ-ын “Хэнтий” ОНХХ, “Бор-Өндөр 2”  ОНХХ-тэй хамтран ОНТГЭБ төслийн сургагч багш нар 2015 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдлийг бууруулах, өрхийн бэлэн байдлыг сайжруулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг ослыг   хохирол багатайгаар даван туулах мэдлэгийг өрх бүрт хүргэх зорилгоор  Хэнтий аймгийн 19 сум, 4 тосгоны Тамгын газрын дарга, Ерөнхий  боловсролын сургуулийн нийгмийн ажилтан , цэцэрлэгийн  арга зүйч нарыг хамруулан “ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ” сургалтыг зохион байгуулж,    нийт 83 СУРГАГЧ БАГШ-ийг бэлтгэлээ.

Сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нарыг  “Аврагч мазаалайн зөвлөмж”-үүд, “Өрхийн бэлэн байдал”-ын гарын авлага, “Өсвөрийн аврагч” бэлтгэх багшийн гарын авлага, “Өсвөрийн аврагч”-ын гарын авлага зэрэг цаашид сургалт явуулахад ашиглагдах сурталчилгааны материалуудаар хангаж ажиллалаа.

 Мөн сургагч багш нар сургалтын төгсгөлд  цаашид явуулах сургалт, арга хэмжээнийхээ талаар санал бодлоо солилцон хэлэлцүүлэг явуулж,  шинээр бэлтгэгдсэн сургагч багш нарыг сум орон нутагтаа хөтөлбөрийг  хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөө гаргуулж,   ДЗМОУБ-ын “Хэнтий” ОНХХ, “Бор-Өндөр 2”  ОНХХ-өөс санхүүжүүлэн сумдын дунд болзолт уралдаан зарлалаа.