Гамшгаас хамгаалах "Иж бүрэн" сургуультай холбогдуулан "Газар хөдлөлтийн гамшиг"-ийн сургалтыг тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Номундалай, Номгон, Эрдэм, Эрдэнэмандал, Соого-Сейко зэрэг сургуулиудын оюутан, сурагчдад 2 үе шаттайгаар Хөгжимт драмын театерт зохион байгуулав.

Сургалтын эхний үе шатыг ОБЕГазрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, 2 дахь үе шатны сургалтыг Архангай, Ховд аймгийн Онгой байдлын газрын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамтран зохион байгуулсан.

Уг сургалтанд ОБГазар, ҮХҮДСургууль, МСҮТөв, Ерөнхий боловсролын 5 сургуулийн нийт 950 орчим оюутан, сурагчид хамрагдаж болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гарын доорх материал ашиглан эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх зэрэг өөрийгөө хамгаалах арга дадлагад суралцсан.