Эрдэнэт хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлж, халтиргаа гулгааг арилгаж, нийтийн эзэмшилийн талбайн цэвэрлэгээг идэр есийн хүйтнийг үл анзааран ажилладаг Хот тохижуулах газрын хамт олонд Онцгой байдлын газрын алба хаагчид 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр халуун аарцаар үйлчилж сэтгэлийн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

 Энэ удаагийн арга хэмжээнд хот тохижуулах газрын талбайн цэвэрлэгч, ачигч нараас бүрдсэн 170 ажилтан хамрагдсан. Дээрх сайн дурын аян нь 2015 оноос эхлэн өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна