Орхон аймгийн Онцгой байдлын газрын хошууч А.Отгонбаяр захирагчтай Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох зорилгоор ОББ-т өдөр тутам хэрэглэгддэг Амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, Гал унтраах дүрэм, Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрмүүдийн мэдлэгийг үнэлэх аргачлалыг хялбаршуулан авах талаар хэлэлцэн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан “Nema ГОК 58” апп-ыг Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд зориулан бүтээлээ.

Учир нь сар бүр эдгээр дүрмүүдээр шүүлэг авах үйл ажиллагаа цаг хугацааны хувьд олон хоног шаарддаг, алба хаагчдын мэдлэгийн өсөлт бууралтыг хэмжиж, анализ хийх аргачлал нь гар ажиллагаа ихтэй, алба хаагч тус бүрд ямар дүрмийн мэдлэг хангалтгүй, ямар дүрмийн мэдлэгээ ахиулан ажиллах шаардлага байгаа зэргийг тодорхойлох зэрэг нь цаг хугацаа их шаарддаг, зарим талаар орхигддог зэрэг сул талтай байсан бол энэхүү апп-ыг ашигласнаар эдгээр хүндрэлүүд үгүй болж алба хаагчид орчин үеийн технологи дэвшилттэй хөл нийлүүлэн алхаж байна.

“Nema ГОК 58” апп-ын бүтэц:

  • Анхны тусламж -20 асуулттай
  • Багаж хэрэгсэлийн бүтэц-57 асуулттай
  • Гал сөнөөгчийн үүрэг-20 асуулттай
  • Гал унтраах дүрэм-70 асуулттай
  • Тэмдэг тэмдэглэгээний зураг-20 асуулттай
  • Амьсгалын бие даасан төхөөрөмж ашиглах хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм-50 асуулттай
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм- 40 асуулттай
  • Хуулийн нэр томьёо-45 асуулттай
  • Өөрийгөө шалгах тест-80 асуулттай
  • Өөрийгөө шалгах тест-61 асуулттай