Тус аймгийн Онцгой байдлын газрын А.Отгонбаяр захирагчтай гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь алба хаагчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор нөөцийн агуулахыг нэгтгэн сул гарсан өрөөг душны өрөөтэй нэгтгэн сауны өрөөг өөрсдийн дотоод нөөцийг ашиглан шинээр барьж байгуулав. “РСЦ” ХХК-иас заавар зөвлөмж авч, тус ангийн аврагч-гал сөнөөгч, а/ч Д.Амарбаясгалан, Ө.Эрдэнэбаяр, д/а Б.Лхагвадорж нар 10 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн