Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгааалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан мэдлэг олгох сургалтанд хамрагдаж байна Тус сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Цахим сургалтыг Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хоорондоо 1,5 метрийн зайтай 10-аас доош алба хаагчийг хамруулж өрөө тасалгаанд 2 цаг тутамд цэвэрлэгээ хийлгэн, ажиллаж байна.