Онцгой байдлын ерөнхий газрын жилийн эцсийн шалгалтанд бэлтгэх, гамшиг ослын үед ажиллах хувийн бэлтгэл, жигдрэлтийг хангах, хээрийн хувцасны ашиглалтанд хяналт тавих зорилгоор Онцгой байдлын газрын даргын нэрэмжит аранзны үзлэгийг зохион байгуулав.

Үзлэгийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус газрын жагсаалын талбайд бие бүрэлдэхүүний ирц, алба хаагчдын бичиг баримт, биед байх зүйлс, аранзанд байх эд зүйлс, хаяг, гадаад үзэмж, жагсаалын дүрмийн мэдлэг, офицер алба хаагчдын жагсаал командлах ур чадвар зэргийг дүгнэлээ.