Аймгийн эдийн Засаг, нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020 оны “Гамшгаас хамгаалах дадлага сургууль зохион байгуулах тухай” А/335 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор  Баянхонгор хотод аймгийн Засаг даргын нэрэмжит  гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.

Бэлэн байдлын үзлэгийн үеэр тус хотын Онцгой комисс, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 78 томилгоот бүрэлдэхүүн, 24 автомашин, 89 багаж хэрэгсэлтэйгээр хамрагдаж, удирдлагын баримт бичиг, хүн нэг бүрийн бэлтгэл бэлэн байдал, автомашины багаж техникийн  бэлтгэл бэлэн байдлыг шалгуулж ажлын хэсгээс “Хангалттай” үнэлгээг өгсөн.