БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДАД “COVID-19” ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛААР” ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2020-2021 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч нийт 165 алба хаагч нарт “COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ цаашид анхаарах асуудлаар”сургалт зохион байгууллаа.