Онцгой байдлын газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр баталсан удирдамж төлөвлөгөөг хэрэгжүүлэх Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг  дэвсгэрт байрлах 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтээр “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх зааврын дагуу сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтаар Монгол Улсын шадар сайдын 125 дугаар тушаалаар баталсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм зааврын талаар  танилцуулсан. Тус цэцэрлэгт гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж дунд болон өндөр эрсдэлтэй гарсан аюулын эрсдэлийг бууруулах, бага эрсдэлийн түвшинд шилжүүлэх урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах,  төлөвлөгөө хамтран боловсруулж  үүрэг чиглэл өгч сургалтыг баталгааны хуудсаар баталгаажуулан ажиллалаа.