Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутаг  дэвсгэрт байрлах улсын тэргүүний 1 дүгээр цэцрлэгийн ажилтан албан хаагчдад 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын шадар сайдын 125 дугаар тушаалаар баталсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм зааврын талаар 3 цагийн сургалт зохион байгууллалаа. Тус цэцэрлэгт гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж дунд болон өндөр эрсдэлтэй гарсан аюулын эрсдэлийг бууруулах, бага эрсдэлийн түвшинд шилжүүлэх урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хор уршгийг арилгах,  төлөвлөгөө хамтран боловсруулж  үүрэг чиглэл өгсөн.