Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 10 ажилтан албан хаагчдад 2 цагийн танхимын сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуулсан.

Сургалтаар “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Бэлэн бай” багц хичээлийн гал түймэр, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ сэдвээр мэдлэг олгож  яндан хөөлөх заавар, пийшин зуухны аюулгүй ажиллагаа, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлаг боршур 21 ширхгийг тарааж баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулан ажиллалаа