Төв аймгийн Онцгой байдлын газрын даргаар батлуулсан сургалт зохион байгуулах тухай удирдамжийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Мөнгөнморьт сумын Соёлын төвд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын нийт 81 ажилтан, алба хаагчдыг хамруулан “Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь" сэдэвт танхимын сургалтыг зохион байгуулж явуулсан тухай Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75-р ангиас мэдээллээ.