Тус газраас Улсын онцгой комиссын 02 дугаар албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020-2021 оны хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Орхон аймгийн Боловсролын байгууллагуудын удирдах албан тушаалтан болон захирал, эрхлэгч нарт цаг үетэй холбогдолтой мэдээлэл, Боловсролын байгууллагын гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх болон Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах талаар сургалтыг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Тус сургалт 3 өдөр үргэлжилнэ