Орхон аймгийн Онцгой байдлын газар Олон улсын стандарт нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд 2020 оны 05 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд тус газрын Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулж, ажлын байрны эрсдэлийг үнэлэх судалгааг авч эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгууллаа. Мөн алба хаагчдаас сэтгэл ханамжийн судалгааг авч судалгаанд үндэслэн сургалт, үйл ажиллагааг алба хаагчдын шаардлагад нийцүүлж зохион байгуулах ажлыг төлөвлөж байна