“Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Говь” ХК-ийн 40 ажилтан, албан хаагчдад тус өдрийн талаар болон Сендайн үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, албаа сурталчиллаа. Мөн хэнд ч, хэзээ ч, хаана ч тохиолдож болзошгүй гамшиг болон гал түймэр, газар хөдлөлтийн талаар ойлголт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах чиглэлээр мэдлэг олгох 1 цагийн танхимын сургалт, Улаан загалмайн хорооноос гамшиг, ослын үед бусдад үзүүлэх анхны тусламж, амилуулах суурь тусламжийн чиглэлээр үзүүлэх тоглолт зохион байгууллаа. Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх 3 төрлийн 120 ширхэг гарын авлага, материал тараалаа.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн удирдлага” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний талаар мэдээлэл өгч,  дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн 29 хүүхдэд болзошгүй аюул, гамшиг осол болон аюул ослын үед өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдаас тусламж хүсэх, мэдэгдэх анхан шатны ойлголт, аюулгүй байдлаа хангах талаар 1 цагийн сургалт зохион байгууллаа.