Дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/309 дүгээр захирамжаар 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгагдсан Шуурхай штабын үйл ажиллагаа Улсын Онцгой комиссын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгахаар болсон.

 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1024,  Хан-Уул дүүргийн Засаг даргын А/331 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто тээврийн “Өлзийт”, “Таван толгойн уулзвар”-ын шалган нэвтрүүлэх товчоодод энэ сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд орох, гарах автомамашинуудад хяналт тавьж ажиллана.

 

Тус товчоодод Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Хүрээлэн буй орчны цагдаа, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүрэг дэх Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, үзлэг тандалтыг 24 цагаар гүйцэтгэж байгаа ба дүүргийн Шуурхай штабаас товчоодын үйл ажиллагааг өдөр тутамд шалгаж ажиллаж байна.