Аймгийн ОБГ, Дархан сумын ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ, Гамшгийн эрсдлийг бууруулах МОН 13/301 төсөлтэй хамтран Аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, гэр хорооллын айл өрхүүдийн гал түймрийн тоо, хохирол, эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дархан сумын 1-16, Өргөө, Малчин багийн иргэдийн дунд 2015 оны 06-р сарын 17-нд “Гамшгийн эрсдлийг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт ээлжит өдөрлөгийг Дархан сумын Тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 103 иргэн оролцож гал унтраах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг мэдээлэлтэй боллоо.