Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа, олон нийтийн байгууллагуудад Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын дүрэм, Галын аюулгүй байдлыг стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.

Шалгалтанд Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, олон нийтийн нийт 10 байгууллага хамрагдаж, гал түймрийн аюулд өртөж болзошгүй 140 зөрчил илрүүлж, газар дээр нь 32 зөрчил арилгуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм нормативын биелэлтийг хангуулахаар заавал биелүүлэх албан шаардлага бичиж холбогдох албан тушаалтан нарт хүргүүлж ажиллахаар болов.