Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өнөөдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмын дагуу 28 агентлаг, байгууллагын дарга нарын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажууллаа.

Аймгийн Засаг даргаас “Төрийн  захиргааны  болон үйлчилгээний  албан  хаагчийн  ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангаж, төрийн албан хаагчдаа ёс зүйн зөрчил гаргуулахгүй байхад анхаарч ажиллах, өөрсдөө  сахилга,  ёс  зүйгээрээ  байгууллага,  албан  хаагчдаа  манлайлах, байгууллага  хоорондын  ажлын  уялдаа  холбоог  сайжруулж, хамтран ажиллах, мөн шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдын ажлын цагийн зохицуулалтыг хийж ажиллах зэрэг үүрэг чиглэл өглөө.