Орхон аймгийн Онцгой байдлын газар нь 2020 онд  хэмжээнд  MNS ISO:9001:2015, чанарын удирдлагын тогтолцоо стандартыг хэрэгжүүлэх зорилго тавьж ажиллаж байгаа билээ.

Энэхүү эрхэм зорилгын хүрээнд 2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан нийт бие бүрэлдэхүүнд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар MNS ISO:9001:2015, чанарын удирдлагын тогтолцоо сургалтыг зохион байгууллаа.

            Нийгмийн даатгалын хэлтэс нь тус стандартыг хэрэгжүүлэн гэрчилгээ авсан Орхон аймгийн анхдагч байгууллага болсон туршлагатай хамт олон юм.  Уг стандартыг хэрэгжүүлсэн ололт амжилтын туршлагаас бидэнтэй хуваалцан  MNS ISO:9001:2015, чанарын удирдлагын тогтолцоо стандартыг хэрэгжүүлэх мэдлэг зөвлөмжийг өгч ажиллалаа.