Шинэчилсэн найруулгаар батлагдсан Монгол улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийг аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, ард иргэдэд сурталчлах хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

 Хууль сурталчлах үйл ажиллагааг зохион явуулах ажлын удирдамж, хөтөлбөр гаргуулан аймгийн Засаг даргаар батлуулан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Гамшгаас хамгаалах талаарх хууль тогтоомжууд, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрмүүдийн хэрэгжилтийг хангах талаарх хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ, ИТХ, Шүүх, Прокурор, Хууль зүйн хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Улиастай сумын Жинст, Жаргалант, Чигэстэй, Товцог, Богдын гол, Өлзийт багийн Засаг дарга нар, аймгийн Ерөнхий архитектор, ГХБХБГ, МХГ, БОАЖГ, Амь-Ус трейд ХХК, АУЭХ ТӨХК, Харилцаа холбооны газар зэрэг 21 газраас нийт 30 холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийв. Үүнд:

ОБГ-ын бүтэц, орон тоо, чиг үүрэг, улсын хэмжээнд болон орон нутагт гарч байгаа гамшиг ослын талаар товч мэдээлэл;

Галын аюулгүй байдлыг хангах талаар нутгийн  захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг;

Хот суурин төлөвлөлт, газар олголтод барилга байгууламжийн байршлыг тогтоох үйл ажиллагаанд Онцгой байдлын алба болон бусад хуулийн этгээдүүдийн оролцоог хэрхэн хангаж байгаа талаар,

Хот суурины төлөвлөлт, Газар олголт, барилгажилтыг зохиоход баримтлахад галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг хэрхэн дагаж  мөрдөж байгаа талаар;

Улиастай суманд гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжууд, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрмүүдийн хэрэгжилтийн түвшин, гамшгийн эрсдэл эмзэг байдлууд тэдгээрийг бууруулах арга замуудыг эрэлхийлэх зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлгээс гарсан шийдвэр:

Холбогдох газруудаас комисс томилогдон сумын хэмжээнд гал тусгаарлах аюулгүйн стандарт зай хэмжээ зөрчсөн, харилцаа холбооны болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүйгээр баригдсан байгууламж, гэр хорооллын айл өрхүүдийн судалгааг гарган тохиолдож болзошгүй гамшгийн төрлүүд дээр нэгтгэж зураглалд оруулан эрсдэлийн үнэлгээ хийж аймгийн Засаг даргын зөвлөл болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулах.

Аймгийн засаг даргын захирмж гаргуулан галын аюулгүйн тусгаарлах стандарт зай хэмжээг зөрчсөн, халаалтын болон цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжууд, айл өрхүүд эрсдэлд өртөх магадлалыг тодорхойлон ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх, холбогдох захиргааны арга хэмжээг шат дараалалтай авч эрсдэлийг бууруулах,

Цаашид Улиастай сумын хот төлөвлөлт газар олголтонд мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт, техникийн нөхцлийг тусгаж, галын аюулгүйн тусгаарлах стандарт зай хэмжээг баримтлаж байх,

Улиастай сумын Засаг дарга болон багийн дарга нар Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн  15 дугаар зүйлүүдэд заагдсан бүрэн эрхээ хэрэгжүүлэн Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудыг сурталчилж, галын аюулгүй байдлыг хангах талаар сум орон нутгийн хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Орон нутагт гамшгаас хамгаалах улсын хяналтын хэрэгжилтийн түвшин, гарч байгаа гамшиг ослын төрлүүд, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар улсын “TV5, орон нутгийн “AIR1, “Шинэ Завхан” телевизүүдэд ярилцлага өгсөн.