ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР БҮСИЙН ОНШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ, ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Олон улсын иргэний хамгаалтын өдрийг жил бүрийн 03 сарын 01 ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай энэ жил Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар хамтран Осол гэмтэлээс урьдчилан сэргийлэх 1 сарын аянг эхлүүлээд байна. Нээлтийн арга хэмжээг Өвөрхангай аймгийн төв Аюуш баатарын төв талбайд өргөн бүрэлдэхүүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн яамны зочид төлөөлөгчид оролцсон. Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар хамтран осол гэмтэлийн үед авах яаралтай тусламж сэдвээр аврах ажиллагааны үзүүлэх тоглолтыг хамтран зохион байгуулж Онцгой байдлын байгууллагаас албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор нээлтийн арга хэмжээнд оролцсон 300 гаруй иргэдэд гарын авлага, зөвлөмжийг тарааж ажиллалаа.