Онцгой байдлын газар, Мерси кор олон улсын байгууллагын сургагч багш нар хамтран "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь" төслийн хүрээнд 6 сумын удирдах албан тушаалтанд зудын эрсдэлийг бууруулах, зудын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах чиглэлээр 10 сарын 22-26-нд сургалт зохион байгуулж байна. Эхний сум Төвшрүүлэх.