Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд багачууд өсвөр үеийнхний сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрийг үнэлж Онцгой байдлын газрыг "ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ" медалиар шагнаж урамшууллаа.
Тус өдрийн хүрээнд аймгийн ГБХЗХГ-аас зохион байгуулсан Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудыг танилцуулах өдөрлөг арга хэмжээнд ЕБС-иудын “Өсвөрийн аврагч” бүлгийн төлөөлөл сурагчид оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, дуут жагсаал, бие бялдрын 12 чанарыг хөгжүүлэх дасгал хөдөлгөөнийг хийж үзүүлэн мэндчилгээ дэвшүүллээ.