Архангай аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол соёл урлагийн газар, орон нутгийн Дэлхийн зөн Монгол Архангай 1, 2 байгууллага, Улаан загалмайн хороо хамтран аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2018“ тэмцээнийг 04 дүгээр сарын 20, 21-нд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.
Тэмцээнд 9 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 багийн 7 дугаар ангийн нийт 84 сурагчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьж жагсаалын ажиллагаа, 128 тоот гимнастикийн үзүүлбэр, мэдлэг сорих асуулт хариулт, аврах цагираг шидэх, эмнэлгийн анхны тусламж, дугуйн саадыг туулах, аврах олс зангидах, байлдааны тархалт хийх 8 төрөлд өрсөлдсөнөөс “Өсвөрийн аврагч-2018” тэмцээний 
- Тэргүүн байранд Төвшрүүлэх сумын ЕБС-ийн “Хангарьд ” баг 
- Дэд байранд Өлзийт сумын ЕБС-ийн “Бошготын аварга ” баг 
- Гутгаар байранд Спортын гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн “Шонхорууд” баг 
- Тусгай байранд Эрдэнэмандал сумын ЕБС-ийн “Ялалт” баг тус тус шалгарч цом, өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.