Архангай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжаар гарч болзошгүй объектын болон ой, хээрийн гал түймэр, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, ослын тоо, хохирлыг бууруулах, сум багийн иргэд, сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудын гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийн түвшинг дээшлүүлэх замаар гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах зорилгоор Төвшүүлэх суманд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “СУМАНДАА ЭРСДЭЛГҮЙ АМЬДАРЦГААЯ” сэдэвт өдөрлөг арга хэмжээг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааны нээлтийг сумын Засаг даргын тамгын газрын өмнөх талбайд зохион байгуулж, иргэдэд чанга яригчаар объектын болон ой, хээрийн гал түймэр, хүн мал амьтны гоц халдварт шүлхий, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл, шторкийг давталттайгаар хүргэж, хөдөлгөөнт сурталчилгааны ажил зохион байгууллаа. 
150 иргэнд заавар зөвлөмж өгч, 9 төрлийн гарын авлага материал, санамж боршур 450 ширхэгийг тарааж ажиллаа. ОБГ-ын албан хаагчид Төвшрүүлэх сумын төвийн 250 айл өрхөөр орж галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж 98 зөрчил илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, заавар зөвлөмж өглөө.
Тус өдөрлөгийн хүрээнд сумын хүүхдийн цэцэрлэгийн 75, ерөнхий боловсролын сургуулын 5-8 дугаар ангийн 80 сурагчдад аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх 2 цагийн сургалт зохион байгуулж, аврагч мазаалайн зөвлөмж хүүхэлдэйн кино үзүүллээ.
Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аймгийн Засаг даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг шалгаж сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний түймэртэй тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.
Тус өдөрдлөг арга хэмжээнд сумын Засаг даргын тамгын газар, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд идэвхтэй хамрагдлаа.