Архангай аймгийн хэмжээнд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд аймгийн гамшгаас хамгаалах 12 алба, 19 мэргэжлийн ангийн 526 бүрэлдэхүүн, сумдын гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн 1275, аж ахуй нэгж байгууллагын 2132 ажилтан албан хаагчид, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 879 оюутан, ерөнхий боловсролын 33 сургуулийн 15500 сурагч, цэцэрлэгийн 3400 хүүхэд, иргэд 4130 нийт 27842 хүн, 196 автомашин техник хамрагдлаа.