Архангай аймгийн Онцгой байдлын газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 29-ний 10:00-11:30 цагт Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд эрэн хайх аврах ажиллагааны тактикийн сургууль зохион байгууллаа.
Тус дадлага сургуулийг аймгийн Түлш эрчим хүчний алба, Хэв журам сахиулах алба, Эрүүл мэндийн алба, Улаан загалмайн дунд шатны хороо, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хамтран зохион байгуулж нийт 108 хүн хамрагдлаа.
Дадлага сургуулийн зорилго нь аливаа гамшиг ослын үед гамшгаас хамгаалах албад, улаан загалмайн байгууллага хоорондын харилцан уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлыг хангахад чиглэгдэж байна.
Дадлага, сургуулийн үеэр газар хөдлөлтийн улмаас тус барилгын 25 хувьд эвдрэл, гэмтэл үүссэн, улмаар гал түймэр гарсан цагийн байдал өгч, ОБГ-ын эрэн хайх аврах салбарын бие бүрэлдэхүүн нурангинаас аврах, барилгын 2 давхараас аврах ажиллагааг зохион байгуулж, Гал түймэр унтраах 51 дүгээр анги гарсан гал түймрийг унтраах арга хэмжээ авч, Хэв журам сахулах албаны бие бүрэлдэхүүн тус объектыг хамгаалалтанд авч ажиллалаа.
Нуранги, гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн, түлэгдсэн нэрвэгсдэд аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэнүүд анхны тусламж үзүүлж эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өглөө.