“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тохиолдуулан Архангай аймгийн Онцгой байдлын газрын "Бэлэн бай" сургалтын сургагч багш нар 2018 оны 03 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Цэнхэр, Ихтамир, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт сумын 670 малчин иргэнд "Газар хөдлөлт", "Мал амьтны гоц халдварт өвчин", "Гал түймэр"-ийн аюулаас урьдчилан сэргийлэх 10 цагийн сургалт зохион байгуулж, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах өдөр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг сурталчилан таниулж, гарын авлага боршур 600 ширхэгийг тараалаа.