2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-11.00 цагт Архангай аймгийн 19 сумын ерөнхий боловсролын 33 сургууль нэгэн зэрэг Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж дадлага сургууль хийлээ.
Аймгийн төвийн ЕБ-ийн 6 сургуульд Онцгой байдлын газрын 18 дундын хянагч нар үүрэг гүйцэтгэж дадлага сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа. 
Тус дадлага сургуульд аймгийн төв Эрдэнэбулган сумын 3000 гаруй сурагч, 500 багш ажилчид хамрагдлаа. Сумдын бүх сургуулиуд дадлага сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд нэгдсэн дүн 03 дугаар сарын 22-ны өдөр гарах юм. 
Дадлага сургуулиар сургуулийн багш ажилчдад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”, 2017 оны 67 дугаар тогтоолоор баталсан “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл өгч, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлаа хангах талаар зааварчилгаа, зөвлөгөө өгч ажиллалаа. 
Тус дадлага сургуулийн үйл ажиллагаанд “Өсвөрийн аврагч”, “Өсвөрийн цагдаа” бүлгийн сурагчид идэвхтэй оролцож чиглүүлэн ажиллалаа.
Мөн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд гал түймэр унтраах тактикийн үзүүлэх сургууль зохион байгууллаа.
Дадлага сургуульд идэвхитэй оролцсон багш ажилчид, сурагчиддаа ажил хөдөлмөр, сурлага спортын өндөр амжилт хүсье.