Архангай аймгийн Онцгой байдлын газраас Олон улсын иргэний хамгааллын өдрийг тохиолдуулан Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2, 3-р сургууль дээр аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 7-10 дугаар ангийн 280 сурагч, 10 багш хамрагдлаа. 
Сурагчдад олон улсын иргэний хамгаалалтын өдрийн талаар болон газар хөдлөлт, анхны тусламж үзүүлэх мэдлэгийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулснаараа онцлог боллоо. Мөн эрэн хайх аврах ажиллагааны багаж хэрэгсэл албаны үйл ажиллагааг сурталчилан таниуллаа.