Архангай аймгийн Онцгой байдлын газар, орон нутгийн Дэлхийн зөн Архангай-1 ОНХХ хамтран Ихтамир, Цэнхэр, Эрдэнэбулган сумын "Өсвөрийн аврагч" бүлгийн 82 гишүүн сурагчдад "Бэлэн бай" сургалтын арга зүйг ашиглан чадавхижуулах сургалт зохион байгууллаа. Сургалтаар, гал түймэр, газар хөдлөлт, анхны тусламж үзүүлэх сэдвээр нийт 8 цагийн сургалт дадлага зохион байгуулж сурагчдыг сургагч багшаар бэлтгэлээ. Улмаар тус сургалтанд хамрагдсан "Өсвөрийн аврагч" бүлгийн сурагчид өөрийн сургуулийн сурагчдад шат дараалсан сургалт зохион байгуулах юм.