Архангай аймгийн Онцгой байдлын газраас "Сар шинийн баяр" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Булган сумын ард иргэд 95 хүнд аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх 4 цагийн сургалт, сумын ерөнхий боловсролын сургуулийн 105, цэцэрлэгийн 50 сурагчдад аюулгүй амьдрах ухааны мэдлэг олгох 4 цагийн сургалт зохион байгуулж, аврагч мазаалайн зөвлөмж хүүхэлдэйн кино үзүүлж, санамж боршур, аюулгүй өрх зөвлөмж ном 295 ширхэгийг тараалаа. Өдөрлөг арга хэмжээний үеэр сумын төвийн 325 айл өрхөөр орж галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулж 98 зөрчлийг илрүүлж, 35 зөрлийг газар дээр нь арилгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа. Тус өдөрдлөг арга хэмжээнд сумын Засаг даргын тамгын газар, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд идэвхтэй хамрагдлаа.