Булган аймгийн Рашаант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Архангай аймгийн онцгой комисс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шуурхай хуралдаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. 
Рашаант сумтай хил залгаа Хашаат суманд Аймгийн Засаг даргын 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаар захирамжаар Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газраас 8 хүний бүрэлдэхүүнтэй шуухай ажлын хэсгийг томилж, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Пэрлийдоржоор ахлуулан ажиллуулж байна. 
Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хашаат суманд ажиллаж суманд шуурхай ажлын хэсгийг томилж, Рашаант сумтай хил залгаа Номгон багийн 14 өрхийн малд үзлэг хийж, багуудад масс мессэж болон үүрэн холбооны утсаар мэдээлэл зөвлөмж өгч, ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулж, мал амьтдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна. 
Мөн Өгийнуур, Өлзийт сумууд иргэд, малчдад ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.