Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/325 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/02 дугаар тушаалыг удирдлага болгон 2018 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн жилийн нээлт зохион байгуулах удирдамж, хөтөлбөрийн дагуу нээлтийн үйл ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгууллаа. 
Нээлтийн үйл ажиллагааны эхэнд цэргийн тангараг өргөөгүй 4 албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.
2018 оны сургуулийн жилийг нээж Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Пэрлийдорж үг хэллээ.
Мөн тус үйл ажиллагаанд уригдан ирсэн хүндэт зочин Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ш.Гомбодорж, Мерси кор олон улсын байгууллагын Архангай аймгийн төлөөлөгч Н.Нандинцэцэг нар нийт бие бүрэлдэхүүнд сургалт бэлтгэлийн жилийн баярын мэндчилгээг дэвшүүлж, ажлын амжилт хүслээ.
Онцгой байдлын газраас 2018 онд Офицер, ахлагч бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, багаар ажиллах ур чадварыг сайжруулах, Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг хангуулж мөрдүүлэх зорилт дэвшүүлж байна. 
Мөн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг чадварыг сорьж танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж Тэргүүн байранд Гал түймэр унтраах аврах 51 дүгээр ангийн аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Б.Ганбаатар, дэд байранд Эрэн хайх аврах салбарын аврагч ахлах ахлагч У.Чулуун-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.