Архангай аймгийн Онцгой байдлын газраас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, тус арга хэмжээний хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 28-ны 10:00-16:00 цагт “Гост”, “Тансаг” “Тэрх”, “Хасу” нийтийн худалдааны төвийн ажилчид, үйлчлүүлэгчид, ард иргэдийг хамруулан “ШИНЭ ЖИЛ БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр ард иргэдэд “Аюулгүй өрх” гарын авлага, пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах талаар санамж боршур 560 ширхэгийг тарааж, автомашин болон худалдааны төвийн чанга яригчаар ахуйн гал түймэр, пиротехникийн хэрэгслийн аюулгүй байдал, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх шторк сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэлээ. Мөн иргэдэд анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах, гал түймэр гарсан үед хэрхэн аюулгүй байдлаа хангах, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл хүргэж ажиллалаа.
Мөн иргэдийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг сорьж танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж нийт 25 иргэн оролцсоноос Тэргүүн байранд хувиараа хөдөлмөр эрхлэгч Ш.Энхжаргал, Дэд байранд Ч.Баярцогт нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Өдөрлөгийн арга хэмжээг орон нутгийн “АВ” телевизээр сурталчилж ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.