Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн шинэ жилийн баяраа тэмдэглэж, хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. 
Тэргүүний салаа: ахмад М.Дэлгэрмөрөн захирагчтай 4 дүгээр салаа,
Тэргүүний бүлэг: ахмад Д.Гантулга даргатай 1 дүгээр бүлэг,
Тэргүүний офицер: Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч А.Тавхайдорж, 
Тэргүүний аврагч гал сөнөөгч: ахлах ахлагч Р.Гарамгайбаатар,
Тэргүүний аврагч: ахлагч Н.Жамъяандорж,
Тэргүүний жолооч: ахлах ахлагч П.Шижирбаатар,
Тэргүүний эмэгтэй: бичиг хэрэг, архивын эрхлэгч Э.Номинтуяа,
Тэргүүний үйлчилгээний ажилтан: Улсын нөөцийн салбарын нярав Н.Эрдэнэтөгс нар тус тус шалгарлаа. 
Мөн Онцгой байдлын албаны “III зэргийн тэмдэг”-ээр УНС-ын нярав Н.Эрдэнэтөгс, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр аврагч ахлах ахлагч Ш.Булгантогтох, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Т.Баттулга, дэд ахлагч Б.Баттулга, аврагч ахлах ахлагч Н.Жамъяандорж, УНС-ын харуул Г.Үл-Олдох, аймгийн Цэргийн штабын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар аврагч ахлах ахлагч Д.Батаа, аврагч гал сөнөөгч дэд ахлагч Г.Лхагва-Очир нар тус шагнагдлаа. Тус газраас 2017 онд гавьяаныхаа амралтанд гарсан үйлчлэгч Б.Оюунд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.