Онцгой байдлын газрын 2017 оны тайлангийн хурал аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 2017 оны 12 дугаар сарын 20-нд боллоо.
Тайлангийн хурлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны дасгалжуулагч багш, Олон улын хэмжээний мастер, Олон улсын дасгалжуулагч, Олон улсын шүүгч ахмад Ч.Энхтүвшин, Цэргийн штабын дарга хурандаа Ц.Буянтогтох, Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д.Эрдэнэбаатар нар оролцлоо.
Тайлангийн хурлын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэлсэн үгэндээ Онцгой байдлын газрын хувьд 2017 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагаа нэр төртэйгээр биелүүлсэн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөж цаашид аймгийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Тайлангийн хурлын үйл ажиллагааны үеэр олон жил үр бүтээлтэй, ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажиллаж төрийн дээд шагнал, салбарын болон Онцгой байдлын ерөнхий газар, Онцгой байдлын газар, аймгийн шагналаар шагнагдсан алба хаагчдад шагнал гардууллаа.
Төрийн дээд шагнал “Цэргийн хүндэт” медалиар:
Хүний нөөц дотоод ажил, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Б.Мөнхжаргал, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Б.Ганпүрэв, аврагч ахлах ахлагч С.Батболд,
“Онц гал сөнөөгч” тэмдгээр:
Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Т.Амар-Эрдэнэ, ахмад ажилтан С.Баярболд, 
Биеийн тамир спортын “Тэргүүний ажилтан” тэмдгээр:
Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн захирагч хошууч Д.Хонгор
Жүдо бөхийн “Спортын мастер” цол тэмдгээр:
ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч П.Пэрлийдорж
Онцгой байдлын ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр:
Ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Э.Чимэдлхам, аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Г.Гэрэлтбаатар, ахлах ахлагч Д.Баттулга, 
Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”-ээр: Аврагч ахлах ахлагч М.Эрдэнэбаатар
Онцгой байдлын албаны “I зэргийн тэмдэг”-ээр:
Аврагч ахлах ахлагч Б.Мөнхбаяр, “II зэргийн тэмдэг”-ээр:гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Д.Баасансүрэн, ахлах ахлагч Ч.Дамчаасүрэн, 
“III зэргийн тэмдэг”-ээр: салааны захирагч ахмад Ш.Эрдэнэбаяр, Улсын нөөцийн салбарын нярав Н.Эрдэнэтөгс, 
Ахмад цолоор: Салааны захирагч Ш.Эрдэнэбаяр, бүлгийн дарга П.Амгаланбаатар,
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Тэргүүний залуу” медалиар:
Зарлан мэдээлэл холбооын асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Х.Чүлтэмсүрэн,
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр:
Аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Э.Эрдэнэбат, аврагч М.Эрдэнэбаатар, 
Эрдэнэбулган сумын “Жуух бичиг”-ээр:
Гал түймэр унтраах автомашины жолооч дэд ахлагч Б.Анхбаатар, аврагч гал сөнөөгч дэд ахлагч Г.Лхагва-Очир нар тус тус шагнагдлаа.