Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын хэлтэс хамтран “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье-ХАМТДАА ШИЙДЬЕ” зөвлөгөөн, ой хээрийн түймэр унтраах дадлагыг ОБЕГ–ын харьяа “Онцгой Жаргалант” сэргээн засах сувиллын газар, Жаргалантын аманд 2018 оны 05 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

                Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Энхболд, Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааны газрын дарга Ц.Дуламсүрэн, дүүргийн ерөнхий прокурор Ж.Ариунаа, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хошууч Г.Галбадрах, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар урилгаар оролцож, зочид төлөөлөгчид ой хээрийн түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх болон түймэр унтраахад үүсдэг хүндрэлийг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг явагдсан.

                Ой хээрийн түймэр унтраах дадлага сургуульд Онцгой комиссын гишүүд 25, Онцгой байдлын хэлтсээс 85 албан хаагч 9 автомашинтай, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 16 ажилтан , Богдхан уулын Дархан цаазат газраас 15 албан хаагч 1 автомашинтай, хороодын сайн дурын бүлгэмээс 96 ажилтан, дүүргийн Улаан загалмайн хорооноос 2 аргазүйч нийт 239 ажилтан албан хаагч,  10 автомашинтайгаар дадлагыг зохион байгууллаа.

                 Албад, хороодын ажилтан албан хаагчдын ой хээрийн түймрийн үед ажиллах хүч хэрэгсэл, багаж хэрэгслийн үзлэгийг зохион байгуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас ой, хээрийн түймэр унтраах зориулалтаар тоноглогдсон  Hi jet  маркийн 2 автомашиныг Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгууллаа.